Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын Passive House стандартыг амжилттай хэрэгжүүлж байна
Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House буюу Passivhaus стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80-90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Ердийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120-150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House стандартын барилга 15 кВт.цаг/м²-аас бага эрчим хүч хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой аж.
Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь хана, дээвэр, суурийн дулаалгыг өндөр түвшинд шийддэг. Мөн гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй чанарын өндөр шаардлага хангасан цонх суурилуулдаг байна.
Түүнчлэн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг. Ингэснээр өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тогтвортой дулаан, тав тухтай орчныг бүрдүүлэх боломжтой юм.
Мөн Passive House стандарт нь халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгааны нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг 50-75 хувиар бууруулах давуу талтай гэж үздэг.
Энэхүү стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.
Санал болгох
-
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгө...
-
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо. БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Ш...

Сэтгэгдэл