Японы Засгийн газрын дэмжлэгийн түвшин буурсаар 50 хувиас доошилжээ
Японы Ерөнхий сайд Санаэ Такайчигийн Засгийн газрын дэмжлэгийн үнэлгээ сүүлийн үед нийтлэгдсэн санал асуулгуудаар дараалан буурч, зарим судалгаагаар 50 хувиас доош орсон байна. Жижи Пресс агентлагийн санал асуулгаар Засгийн газрын дэмжлэгийн үнэлгээ өмнөх сараас 5.3 нэгжээр буурч, 49 хувь болсон байна.
Мөн Олл Ниппон Ньюс Нэтворк (ANN)-ийн судалгаагаар дэмжлэгийн түвшин 10.9 нэгжээр буурч, 49.2 хувьд хүрчээ. Харин Майничи Шимбун сонины санал асуулгаар Засгийн газрын дэмжлэгийн үнэлгээ 10 нэгжээр буурч, 41 хувь болсон бол дургүйцлийн үнэлгээ 44 хувьд хүрсэн байна. Ингэснээр Засгийн газрыг дэмжигчдийн хувь анх удаа эсэргүүцэгчдийн түвшнээс доогуур гарчээ.
Консерватив чиглэлийн хэвлэлүүдийн санал асуулгууд ч мөн адил Санаэ Такайчигийн Засгийн газрын дэмжлэг мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой иргэдийн санаа зовнилыг хангалттай шийдвэрлээгүй, улс төрийн дуулиант асуудлуудад идэвхгүй хандсан, мөн маргаан дагуулсан хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн дэмжсэн нь Засгийн газрын нэр хүнд буурахад нөлөөлжээ.
Долдугаар сарын 27-нд Японы Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны хуралдааны үеэр санал асуулгын дүнгийн талаар байр суурийг нь асуухад Ерөнхий сайд Санаэ Такайчи "Би өөрөө үүнийг тайлбарлахад хэцүү байна. Шалтгааныг нь мэдэхгүй байна" хэмээн хариулсан байна.
Санал болгох
-
Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байн...
-
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар ...


Сэтгэгдэл