- Сэтгүүлч
- 2020/11/05
- 847
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.
- Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгож байсныг 30 хувь болгож нэмэв.
- Алслагдсан аймаг, сумын онцгой байдлын байгууллагад томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав. Өөр аймаг, суманд томилогдон ажиллаж байгаа 860 гаруй алба хаагчийн 10 хувь нь айлын хажуу өрөөнд, 35 хувь нь түрээсийн орон сууц, 50 хувь нь түрээсийн хашаа байшинд, таван хувь нь байгууллагын орон сууцанд амьдарч байна. Алба хаагчдын 81 хувь нь цалингийн зээлтэй, гэр бүлийн гишүүдийн 74 хувь нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ.
- Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгоно.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл