- Сэтгүүлч
- 2020/11/09
- 1540
Элчин сайд Н.Тулга Кэмбрижийн их сургуулийн номын санд ажиллалаа
“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах, тус музейн үзмэрийн санг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Тулга энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Кэмбрижийн их сургуульд зочилж, Корпус христи коллежын захирал Профессор Кристофер Келли, Паркер номын сангийн эрхлэгч Доктор Филиппа Хоскин, Монгол болон Өвөр Ази судлалын төвийн захирал Профессор Дэвид Снит нартай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Паркер номын санд хадгалагдаж буй Уильям Рубрукийн аялал болон Жон де Плано Карпинигийн аяллын тэмдэглэлийг үзэж сонирхон, эдгээр Монголын түү х, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалжуудыг хуулбарлан авч, “Чингис хаан” монгол хаадын музейд байршуулах боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Паркер номын сангийн зүгээс манай улсын Засгийн газарт тэмдэглэлүүдийн албан ёсны хуулбарын өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхөө мэдэгдээд байна.
Паркер номын сан нь Кэмбрижийн их сургуулийн өв соёлын хамгийн том баялаг бөгөөд дундад зууны болон сэргэн мандалтын үеийн гар бичмэл, номын чухал цуглуулгыг хадгалдаг Европ дахь хамгийн чухал номын сангуудын нэг юм гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөл...
-
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн...


Сэтгэгдэл