- Сэтгүүлч
- 2020/11/10
- 1038
Хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон холбогдох албаныхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс багийнхантай уулзлаа. Уулзалтын үеэр 2021 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.
Төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүнгүүд гарна.
1. Ядуу эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, агаарын бохирдлын нөлөөг бууруулах
2. Хүүхдийн боловсролын үйлчилгээг сайжруулах
3. Хүүхэд хамгааллын тогтолцоог тэгш хангасан тогтолцоог бэхжүүлэх
4. Хүүхдэд чиглэсэн бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд Өмнөговь аймгийн сургуулиудад "Хүүхэд хөгжлийн төв" байгуулсан, 20 өрхөд халаалт, дулаалгын багц, загвар гал тогоо эрүүл хоол үйлдвэрлэл зэрэг сайн туршлагыг хэрэгжүүлсэн. 2021 онд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, жишиг "Үдийн хоол" хөтөлбөр, Ковид-19 цар тахлын үед хүүхдийн боловсролыг хэрхэн тасралтгүй олгох зэрэгт анхаарч ажиллана. Дэмжигч байгууллага болон аймаг орон нутгийн удирдлагын түвшинд хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, ажил арга хэмжээг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөл...
-
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл