
- Сэтгүүлч
- 2020/11/11
- 585
Тусгаарлалтаас гарсан иргэнээс "Ковид-19"-ийн халдвар илэрлээ
Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь 4 хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусний халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ.
Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан байна.
Мөн их, дээд болон ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 хоног хаахаар боллоо.Санал болгох
-
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлж...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл