- Сэтгүүлч
- 2020/11/16
- 849
“Эрдэнэт” сувиллын цогцолбор 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч, ажилласан байна
Тус цогцолборын эмч, ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажилчдын 28 автобус, үйлдвэрийн бүх постод ажилтнуудынбиеийн халууныг үзэж, ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд дөрвөн эмч орж, үүрэг гүйцэтгэж байна. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний бөөгнөрлийг аль болох бага байлгаж, онцын шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх, цехийн болон хяналтын эмч нартай утсаар холбогдож зөвлөгөө авахыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уриалсан юм. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй тохиолдолд “Эрдэнэт” сувиллын цогцолборын хүлээн авах757 - 73690 утсандмэдэгдэж, зөвлөгөө аваарай.
Я.Энхтуяа
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохи...


Сэтгэгдэл