Хятад улсын авлигатай тэмцэх байгууллагаас 2014-2020 онд авлигын хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад улс руу оргон зугтсан 7831 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна.Эрх бүхий байгууллагын мэдээлж байгаагаар, 120 улс орноос дээрх иргэдийг авчирсан ба эдгээр хүмүүс дунд Хятадын Комуннист намын гишүүн бөгөөд төрийн албан хаагч 2075 хүн байжээ.

Тус улсаас Олон улсын цагдаагийн байгууллага-Интерполын улаан мэдэгдэлд 348 хүнийг бүртгүүлэн зарлуулсан байна. Мөн энэ хугацаанд 3 тэрбум орчим ам.долларыг хураан авах замаар эргүүлэн авчирч чаджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа