- Сэтгүүлч
- 2020/11/24
- 705
УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн хуралдаан болно
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны “Их хуралдай” танхимд болно.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Санал болгох
-
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны ...
-
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухаи...


Сэтгэгдэл