- Сэтгүүлч
- 2020/11/25
- 525
Улсын онцгой комиссын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгууллаа
“Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа.
Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой дарга Я.Содбаатар удирдан явууллаа. Хурлаар “Ковид-19” цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо.
Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар, гишүүдэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаачид багтаж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл