2020.12.01-05-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд “өрх бүрээс нэг иргэн” бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм.

 

-       2020.12.01-ний өдөр Улаанбаатар хотоос орон нутаг руу 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2,580

-       2020.12. 02-ны өдөр 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3,587

-       2020.12.03-ны өдөр 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3,174

-       2020.12.04-ний өдөр 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,916

-       2020.12.05-ны өдөр 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2,815

-       2020.12.05-ны байдлаар нийтийн тээврээр нийт 15,072 хүн зорчсон

-       2020.12.01-ний өдөр орон нутгаас нийслэл рүү 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478

-       2020.12.02-ны өдөр 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1,177

-       2020.12.03-ны өдөр 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905

-       2020.12.04-ний өдөр 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552

-       2020.12.05-ны өдөр 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 /хоосон 16/

-       2020.12.01-05-ны өдрийн байдлаар нийт 3,527 хүн зорчсон.

Улсын онцгой комиссын 2020.12.05-ны өдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэхээр боллоо.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 2020.12.07-ны өдрөөс дараах цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд дээрх аймгууд руу явахаар зохицуулсан байна. Шаардлагатай мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа