Засгийн газрын 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгууд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа юм.

Үйл ажиллагаа нь эхэлж байгаа аж, ахуйн нэгжүүд өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Энэхүү кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч, байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай юм. Харин иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг Е баримт аппликейшнд уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Өнөөдрөөс хэвийн ажиллах газар:

– Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

– Барилгын материалын худалдаа

– Модны зах

– Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/

– Ресторан

– Кафе /тусгай нөхцөл шаардана/

– Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/

– Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

– Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

– Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар

– Хими цэвэрлэгээ, угаалга

– Гэрэл зураг

– Айл нүүлгэх үйлчилгээ

– Эд бараа түрээслэх үйлчилгээ

– Нийтийн бие засах газар

– Барьцаалан зээлдүүлэх газар

– Авто засвар /агрегат, кузов/

– Дугуй засвар

– Автомашины угаалга, доторлогоо

– Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа

– Авто зогсоол

– Нийтийн байрны үйлчилгээ

– Барилга засвар

– Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа