Монголын бичил уурхайчиддаа Уул уурхайн салбарын 98 жилийн ойн мэнд хүргэе.  Хүн төрөлхтөн хөгжиж эхэлсэн цагаасаа ашигт малтмалыг амьдрал ахуйдаа хэрэглэсэн ба анхны тэр уурхайчид гар аргаар олборлодог бичил уурхайчид байсан. Өнөө ч уул уурхай гэдэг дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй салбарт бичил уурхай нь зайлшгүй том орон зай эзэлж байна. Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй.

Өнөөдөр зөвхөн Монголд ч төдийгүй дэлхий нийтэд тулгарч байгаа том асуудал бол газар дэлхийгээ нөхөн сэргээх. Тэгвэл жинхэнэ бичил уурхайчид олборлоод, нөхөн сэргээхэд ач холбогдол өгдөг. Том гэгдэх уул уурхайн компаниудаас илүү. Судалгаа харахад олборлолт хийсэн газар, нөхөн сэргээлт хийсэн талбайн хувь тэнцүүлсэн хэмжээгээр бичил уурхайчид хавь илүү байдаг юм.

Эдийн засаг талаасаа Монголд хариуцлагын хүндийг уул уурхайн салбар үүрч яваа. Тэгвэл энэ салбарын томоохон ачаа нь бичил уурхайд оногддог.   Монгол банканд жил бүр тушаадаг 20 орчим тонн алтны 20-25 хувь буюу 4-5 тонн алтыг бичил уурхайчид олборлож тушаадаг. Энэ бол олборлосон алтаа хууль бусаар хил давуулдаггүй бичил уурхайн салбарынхны эх орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр билээ.

Бичил уурхайн салбарыг бүрэн хүлээн зөвшөөрч, байгаль дэлхийгээ хууль бус олборлолтоос эвдэрч сүйдэн, эзэнгүйдэж орхигддог байдлыг таслан зогсоож, зөв олборлон, найдвартай  нөхөн сэргээхэд  бидэнтэй хамтарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарт Монголын бичил уурхайн салбарын 100,000 гаруй иргэний өмнөөс хүсье.

МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭБАЯР

2020.12.25 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа