- Сэтгүүлч
- 2020/12/30
- 425
УОК: Өнгөрсөн 28 хоногт халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы зэрэглэлийг нэмэхгүй
Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр болсон. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, өнгөрсөн хугацаанд нэмж халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы дэглэмийг нэмэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Өнгөрсөн 23-30 хоногийн хугацаанд 20 аймагт халдвар нэмж илрээгүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжөөр халдваргүй бүс гэж ойлгож, цаашид Улаанбаатараас аймгуудад халдвар тархаахгүй байхад анхаарч дараах шийдвэрийг гаргав.
- Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.
Санал болгох
-
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон х...
Сэтгэгдэл