- Сэтгүүлч
- 2021/01/08
- 470
БГД-ийн 5, 6 дугаар хороонд нийт иргэдийг хамруулсан шинжилгээ хийж байна
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
БУСАД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:
- Баянзүрх дүүрэг: -142-сургууль
- Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
- Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл