- Сэтгүүлч
- 2021/01/11
- 1252
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна. Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Санал болгох
-
АНУ-ын Оклахома мужийн Энид хот орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны оройн цагаас эхэлсэн хүчтэй аадар бороо, салхины улмаас торнадо буюу хар салхи үүсч, шөн...
-
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулж...


Сэтгэгдэл