- Сэтгүүлч
- 2021/01/19
- 581
Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакцин хийлгэнэ гэжээ
Коронавирусний өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг зохион байгуулсан байна. Судалгаанд Улаанбаатар хот болон аймаг, сумын төв, хөдөө орон нутгийг төлөөлөх чадвартай 1147 өрх хамрагджээ.
Тус судалгаагаар "Ковид-19"-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байгаа аж. Судалгаанд оролцогчид ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.
Зарим иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой /27-30 мянган төгрөг/ гэсэн бол харин хөдөө орон нутгийн болон зорилтот бүлгийн иргэд /19-20 мянган төгрөг/ их мөнгө зарцуулах боломжгүй гэжээ.
"Ковид-19"-ийн вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6 иргэн 1 а...
Сэтгэгдэл