УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ.

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Батболд “Би харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьд төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа