Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай  байхыг  анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Эг, Үүр, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12  метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 2-р сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр  хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа