- Сэтгүүлч
- 2021/01/29
- 1087
Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов
Дэлхийн банк групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн банк группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм.
Энэ хүрээнд Дэлхийн банкнаас Сангийн яамтай хамтран зохион байгуулсан цахим зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож, Түншлэлийн Стратегийн баримт бичгийн төсөлд дурдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагууд, газар нэгжийн төлөөлөл бүхий 70 орчим албан тушаалтан оролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ
Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...


Сэтгэгдэл