- Сэтгүүлч
- 2021/01/29
- 567
Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэлд 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа
"Цэс хайрхан" ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлыг 1 дүгээр сарын 4-нөөс эхлүүлсэн. Мөн, уг асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөрчлийн хэрэг нээж "luxurious" болон "Советское" бүтээгдэхүүнийг нэг эсвэл хоёр өөр төрлийн оргилуун дарс мөн, биш эсэхийг шинжлүүлсэн. Гэвч шинжилгээний хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлээгүй байна.
Харин ШӨХТГ-ын зүгээс бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон, гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул "Цэс хайрхан" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаврыг гаргалаа.
Учир нь "Советское" оргилуун дарс нь Монгол Улсад үйлдвэрлэгддэг, орос нэрээр худалдаанд гардаг бүтээгдэхүүн юм байна. Харин хэрэглэгчид ОХУ-аас орж ирдэг импортын бүтээгдэхүүн гэж боддог. Иймд хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.2.3-т заасныг үндэслэн дээрх торгуулийн арга хэмжээг авлаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл