- Сэтгүүлч
- 2021/02/16
- 672
Өнөөдрөөс томоохон зах, худалдааны төвүүдийг нээнэ
Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй. Ийм учраас өнөөдрөөс буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийх болсон.
Иргэдийн хувьд хөл хорионы өдөр дуустал өдгөө мөрдөгдөж буй журмын дагуу гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хэвээр бөгөөд 2 дугаар сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр иргэн танай гэрийн ойролцоох дэлгүүрт хүнсний өргөн хэрэглээний барааг хүргэж, нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлж байгаа хэрэг юм.




Санал болгох
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга, нийслэлийн хэмжээнд 2025 оны худалдан авах ажи...


Сэтгэгдэл