- Сэтгүүлч
- 2020/06/03
- 633
“Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн үр дүн, туршлага, сургамж” уулзалт хэлэлцүүлэг боллоо
БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газраас теле хичээлийн чанар, үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА, СУРГАМЖ” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Боловсролын хүрээлэнгээс үндэсний хэмжээнд зохион байгуулсан Теле хичээлийн хүртээмж, чанар үр дүнг судлах нээлттэй судалгааны дүнг танилцууллаа. Тус судалгаанд цэцэрлэгийн 6243 багш 1140 эцэг эх хамрагджээ.
Судалгаанд хамрагдсан багш нарын 97 хувь нь бүх теле хичээлийг тогтмол, зарим хичээлийг давтан үзэж, арга зүйн шинэ санаа авах, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг болсон гэж хариулсан бол эцэг эхчүүдийн 95,9 хувь нь теле хичээлийг үзэж хүүхдэдээ дэмжлэг үзүүлдэг, теле хичээлээс хүүхдийнхээ онцлогийг мэдэж, тэдэнтэй ажиллах арга барилд суралцсан, цаг гаргаж хүүхэдтэйгээ эерэг харилцааг бий болгосон гэж хариулсан байна.
Энэ нь сургуулийн өмнөх боловсролын сургалтыг тасралтгүй явуулах, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, багш нарын арга зүйд шинэ санаа өгөх үндсэн зорилгоо хангасан, үр дүнтэй үйл ажиллагаа болсныг харуулж байгаа юм. Энэхүү теле хичээлүүд нь цаашид хувилбарт сургалтад хамрагдаж буй хүүхэд болон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг гэр бүлийн орчинд, эцэг эхийн дэмжлэгтэй хөгжүүлэх сургалтын цахим сан болж буйгаараа давхар ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.
Эх сурвалж: БСШУСЯ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл