- Сэтгүүлч
- 2021/02/17
- 1133
Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд бүрэн гаргав
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдүүлгийг шинэчлэн гаргах үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан нь үр дүнтэй болов.
Нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буй нь хариуцлага, ёс зүй нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Хуульд заасны дагуу албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг 2 дугаар улиралд багтаан нийтэд ил тод байдлаар http://xacxom.iaac.mn/ цахим хуудсанд байршуулна.
Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...


Сэтгэгдэл