Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгууулсан. Энэ үеэрээ сэтгүүлчид цуглуулан “Цаашид хуурай өлсөх, эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна” хэмээн мэдэгдэж, түүний энэ үг олон нийтэд тарсан. Гэвч С.Ганбаатарын хэт сүржин энэ мэдэгдэл өнөөдөр гурвын гурван хүний халуун аминд хүрчихээд байна.

С.Ганбаатар гишүүнийг дээрх мэдэгдэл хийснээс 10 гаруйхан хоногийн дараа Сүхбаатарын талбайн баруун хэсэгт дөнгөж 34-хөн настай  Э гэгч залуу цэвэр усны саванд хийсэн шатахуун өөр дээрээ асган өөрийгөө шатааж амиа алдсан.  Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаасан хэргийн дуулиан намдаагүй байхад Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар 17-хон настай хүү мөн л өөр дээрээ шатахуун асган шатаж нас баржээ.  Хэрэг үүгээр дууссангүй. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт амьдардаг Н гэгч  53 настай эрэгтэй мөн л өөрийгөө шатаан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Ийнхүү ард олны  дунд “Хиншүү” хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийгөө шатаана хэмээн мэдэгдснээс хойш гурвын гурван хүн өөрийгөө шатаан амиа алдаад байна. Тиймээс талийгаач нарын ар гэрийнхэн С.Ганбаатарыг бусдад буруу жишиг тогтоосон мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээж уучлал гуйх,  үүнийгээ залруулж, дахин олон хүн амиа алдахаас сэргийлэхийг шаардаж байна.

Цар тахал дэгдэн, эдийн засаг хүндэрч, нийгмийн санаа бодол тогтворгүй байгаа энэ цаг үед улс төрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлж ярьж байгаа зүйлдээ анхаарахыг хуульчид болон сэтгэл зүйчид мөн сануулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа