- Сэтгүүлч
- 2021/03/02
- 898
Тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг шалгаж, засварлах ажлыг эрчимжүүлж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тухай захирамж бий. Уг захирамжинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажил хариуцсан хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг үүрэгжүүлсэн.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд бүтээн байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.
Энэ удаа дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын явцад эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тоглоомын талбай, тохижилтын ажлуудыг бүртгэж, хариуцсан СӨХ, аж ахуйн нэгжүүдэд яаралтай засварлаж, аюулгүй болгох талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл