- Сэтгүүлч
- 2021/03/09
- 734
Баянгол дүүрэг "Түр хамгаалах байр"-тай боллоо
Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулж, нээлтээ хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашдаа "Түр хамгаалах байр" байгуулахаас илүүтэй түр хамгаалах байранд ирдэг хүчирхийллийн хохирогчдын тоог бууруулах, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд илүү анхаарч ажиллах нь чухал болохыг онцлов.
"Түр хамгаалах байр" нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
Эх сурвалж: ХНХЯ
Санал болгох
-
НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа.


Сэтгэгдэл