- Сэтгүүлч
- 2021/03/12
- 738
Өчигдөр 19643 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа
Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр 672 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй 93 баг дархлаажуулалтын 44 цэгт ажиллалаа. Цэгүүдэд үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулж, 15 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байсан юм.
Тэгвэл өчигдөр нийслэлийн хэмжээнд ажилласан 44 цэгт 19643 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл