- Сэтгүүлч
- 2021/03/25
- 1427
Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд
Монгол Улсын Засгийн газраас улсын хилийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр шийдвэрлээд байгаатай холбогдуулан БНСУ-ын Сөүлээс бусад чиглэлээс Монгол Улс, Улаанбаатар хот руу үйлдэх тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэд тийзийн захиалгаа МИАТ компанид шууд хандан хийхээр болов.
Мөн 4 дүгээр сард хийгдэх гадаадын авиакомпаниудын 3 нислэгт хамрагдах хүсэлтэй зорчигчид эдгээр компанид хандан тийзээ захиална.
Иймд цаашид Франц, Испани Улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд МИАТ компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиална уу.
Билет захиалга:
МИАТ Берлин дэх төлөөлөгчийн газар: утас 49-17627856296, Имэйл: berlin@miat.com,
МИАТ Улаанбаатар дахь билетийн касс: утас: +976-11-322118, Имэйл: ttt2@miat.com
Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Санал болгох
-
Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн ав...
-
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, ...


Сэтгэгдэл