- Сэтгүүлч
- 2021/03/29
- 729
Мэдэгдэл
Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж байгаад харамсалтай байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусын халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусын халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Компанийн зүгээс “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл