АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр хоёр талд зэрэг явагдаж байна. “Эрдэнийн” АН-ынх цахимаар болон утсаар зэрэг явагдаж байна. Одоогоор техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн хүндрэлгүй байна. Харин бичгээр явагдаж байгаа “Тувааны” АН-ын санал хураалт нэрсийн жагсаалт нь алдаатай зэргээс болоод гишүүдийн тал нь саналаа өгч чадахгүй болжээ. Тэртусмаа С.Эрдэнэболд, Амартүвшин нарыг дэмжинэ гэсэн залуучууд саналаа өгч чадахгүй бүртгэлийн зөрчилтэй гэж буцааж байгаа нь бухимдуулж эхэлжээ.

Ялангуяа БГД, БЗД дээр маргаан их гарч байна. 2 талын санал хураалтууд орой 20 цагт зэрэг дуусна. Гэхдээ “Эрдэнийн” АН-ын дүнг тэр дороо гарах бол “Тувааных” гараар тоолж даваа гаригаас нааш эцэслэхгүй бололтой. Тэгээд ч гишүүдийн нэрсийн жагсаалт нь будлиантай, бүртгэлгүй гэсэн асуудал эхнээсээ их байгаа нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой гэж АН-ын гишүүд бас дахиад талцаад эхэлжээ. Өчигдөр өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Тувааны” АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН дарга болгоно. Та нар нэрээ тат” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Өнөөдөр мөн МоАХ-ын ХЭГ-ын дарга Эрдэнэцогт аймгийн АН-ынхан руу ярьж “Намын даргаар УИХ-ын гишүүн гаргахад анхаараарай. Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгоод явах нь зүйтэй гэж дээрээс үзэж байгаа шүү.” гэсэн чиглэл өгчээ. Энэ чиглэл нь АН-ын даргад өрсөлдөж буй Амартүвшингийн талын хүмүүст хүрч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуйвалдаан. булхай луйвар хийх гэж байна гэсэн эсэргүүцэл үүсгэхээр болжээ. Энэ нь “Тувааны” АН-ын даргын сунгааг дахиад Цогтгэрэл ба бусад болгон талцуулж, дотоод маргаан ширүүсэх төлөвтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа