Хаврын дунд сарын Билэгт энэ сайхан өдрүүдэд хөгжмийн сан хөмрөгт болоод хөгжмийн боловсролд нэгэн шинэ ном баринтаглан хэвлэлтээс гарлаа. Сүүлийн он жилүүдэд хөгжмийн боловсрол болоод хөгжмийн бүтээлүүдийн талаарх даацтайхан ном товхимол, бүтээлүүд гараагүй удсаныг хэлэх үү, энэхүү ном хөгжмийн салбарынхны судлаач, багш, хөгжмийн бүтээл туурвигч, оюутан сурагчдыг баярлуулсан бүтээл болсон нь дамжиггүй юм.

Үндэсний Хөгжмийн Зэмсэгт Зориулсан Бүтээлүүд”  хэмээх нэртэй хоёр боть (Клавир) тус бүтээлийг Хөгжмийн том хэлбэрийн бүтээл “Гран При” шагналт, Оны шилдэг дуу “Морин Хуур” наадмын 2015 оны 1 дүгээр байрын шагналт Монгол Улсын Консерваторийн сургуулийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Хишигтогтохын Алтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтан эмхтгэн гаргажээ.

Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахад  Монгол Улсын Консерваторийн Захиргаа, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин зохиогч Х.Алтангэрэлийн хувьд “Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн 2 боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ” хэмээн баярласан, талархсан сэтгэгдлээ нүүр хуудсаараа хуваалцжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа