- Сэтгүүлч
- 2021/03/31
- 439
Зодуураас болж амиа алдсан байлдагчийн үхэлд хүлээх хариуцлагаас Ерөнхийлөгч та сугарч үлдэх үү
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Учир нь Зэвсэгт хүчний ерөнхий штабын дүрмийн 1.5-д “ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон дарга тэргүүлнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл Төрийн тэргүүний шууд удирдлагад байдаг цэргийн байгууллагынхны буруутай үйл ажиллагаанаас нэг цэрэг амиа алдлаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт, зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг офицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна.
Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Х.Баттулга гэдэг хүн эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшихийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл