- Сэтгүүлч
- 2021/04/06
- 921
Эрдэнэт үйлдвэр Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна
Үйлдвэрийн газрын Ерөнхий захиргаа болон үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүд ажилтнуудыг хамгийн багаар тооцож, боломжит хэмжээгээр, ээлжийн горимоор биечлэн ажиллуулах, Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, гэрээт Цагдаагийн хэлтэс, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар зэрэг бүтцийн нэгж, байгууллагуудыг ажлын горимд үргэлжлүүлэн ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болголоо.
Үйлдвэрийн газрын Нийгмийн цехүүдийн хөдөлмөр зохион байгуулалт, 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудын болон цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой ажилтнуудын хөдөлмөр зохицуулалтын хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал сунгаж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөр зохицуулалтын асуудлыг шийдвэрлэхийг, нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг холбогдох журмыг баримтлан тогтмол хийж гүйцэтгэхийг тус тус үүрэг болгосон байна.
Мөн уг тушаалаар, Тусгаарлах байр, гэрийн тусгаарлалтад байгаа ажилтнуудад цалинтай чөлөө олгох, тусгаарлалтын үйл явцад хяналт тавьж ажиллахыг, ээлжээр ажиллах горимд шилжин, цахим хэлбэрээр зайнаас ажиллаж байгаа ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлийг үндэслэн ажилласнаар тооцон, цалин хөлсийг олгох тухай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэхээр болжээ.
Ч.БадралФото: Б.Баттөгс
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл