Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч, татварын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгэсэн. Нэг жилийн хугацаанд нэлээдгүй том ажил болсон. Олон улсын шүүх дээр эхний маргаанаа шийдвэрлүүлж Монгол Улсад орж ирэх байсан татварууд орж ирж байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Татварт төлөгдөх ёстой байсан Оюутолгойн мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Тиймээс Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа. Бид хөл хорио тавихгүй үед үүнийг өөр байдлаар зарцуулахаар төлөвлөж байсан ” гэлээ.
Сэтгэгдэл