- Сэтгүүлч
- 2021/04/09
- 440
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тусгаарлах байранд тусгаарлагдах зардлыг төр хариуцна
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.
Тэгвэл журмын энэхүү заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчлөхөөр болжээ.
Ингэхдээ коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харггалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд тусгаарлагдахад ямар нэгэн төлбөр төлөхгүй, зардлыг төр хариуцна.
“Эрүүл мэндийн тухай” хуульд тохируулан энэхүү залруулгыг хийж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл