- Сэтгүүлч
- 2021/04/09
- 689
Сү.Батболд болон Засгийн газрын гавьяаг булаах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө оффшороос хэзээ мөнгөө оруулж ирэх вэ?
Засгийн газар 300 мянган төгрөг иргэн бүрдээ өгч байгаа билээ. Энэ нь Сү.Батболдын Засгийн газрын үед гарсан зөв шийдвэрийн үр дүнгийн өгөөж юм. Тухайн үед Рио Тинтод татварын давуу нөхцөл олгосон 1996, 2002 оны гэрээг цуцлах саналыг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар гаргаж шийдвэрлэсэн юм. Үүний үр дүн болсон мөнгө Монгол Улс руу Рио Тинтогоос орж ирснээр энэ Засгийн газар иргэн бүртээ 300 мянган төгрөг олгож байна. Гэтэл энэ мөнгийг Ерөнхийлөгчийн санаачилсан мэтээр түүний пиар багийнхан болон тролл багийнхан нийтийн сошиалд тавьж байна.
Монголчууд тэнэг биш. Тэд худал үнэнийг ялгах ухаантай ард түмэн. Ерөнхийлөгч хэрвээ мөнгө тараахыг хүсээд байгаа бол өөрийнхөө гадаадад байгаа оффшор дансны мөнгөө оруулж ирэх ёстой.Түүний гадаад түншүүд болон хамтарч байгуулсан компани нь дэлхийгээр нэг байгаа талаар хэвлэлүүд баримттайгаар мэдээлсээр байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын удаа дараа гүтгээд байгаа оффшортой хүмүүс гэдэг нь түүний багийнхны явуулсан хар пиар бөгөөд одоогоор гүтгэлэгт өртөөд байгаа тэгдгээр хүмүүсийг оффшор данстай гэж хаанахын ч шүүх тогтоогоогүй байна. Ерөнхийлөгч иргэддээ мөнгө өгмөөр байвал өөрийнхөө оффшороос мөнгөө оруулж ирмээр байгаа юм.
Ц.НАРАНЗУЛ

Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл