-АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгыг намыг хагалан бутаргасан гэж буруушаав-

АН-аас саяхан мэдэгдэл гаргаж, Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болголоо хэмээн мэдэгдэв. 

Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд авсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болохыг Ардчилсан намын удирдлагууд хийхээр болсон гэв.

Мөн АН-аас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон, хагалган бутаргаж байна гэдгийг мэдэдэв. АН-ын хэсэг нөхдийг хэлмэгдүүлсэн гэх хүн нь Ерөнхийлөгчийг гэдгийг ил, далд нэрлээд эхэлжээ.

Бусдыг зорилготойгоор дайрдаг, гүтгэдэг байдал нэг л хүнээс гараад байгаа юм. Энэ нь сонгууль дөхөөд ирэхээр бүүр гаарна. АН-ын өнөөдрийн хагарал бутрал, олон нийтийн итгэлийг алдсан нь өөр хоорондын тэмцлээс үүдэлтэй. АН үеийн үед хоорондын зодоонтой, нэгнээ гүтгэн харлуулж татан унагаасаар өнөөдрийн байдалд хүрсэн. Хос тамгатай, хоёр даргатай АН-ын одоогийн хагарал бутралыг гааруулсан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэгдэж байна.

Санаж байгаа бол Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргаашаас эхлэн намынхаа эсрэг ажиллаж, энэ намын аль өнгөтэй өөдтэй лидерийн нэр хүндийг олон нийтэд харлуулах, заримыг нь шорон руу чирсэн. Тухайлбал, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор зэрэг лидерүүд шоронд орсон. Улмаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарт дуусдаггүй хэрэг үүрүүлж хуулийн дөнгө тавьсан. С.Баярцогтыг оффшорчин гэж олон нийтэд хамгийн чангаар орилж явсан хүн бол фенгшү С.Ганбаатар. С.Ганбаатар хэзээний л Оюу толгойн сэдвээр улстөр хийж нутгийн ахынхаа даалгавраар дайрч давшилж байдаг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн ярилцлагадаа С.Ганбаатар, Х.Баттулга бид гурав уулзахад С.Ганбаатар “Ерөнхийлөгчөө таныг дэмжинэ шүү. Уг нь би Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдөж таны эсрэг явахгүй гэж байсан ч эд нар намайг шахаад л дэвшүүлчихсэн. Таны эсрэг би ёстой яваагүй шүү” гэж ирээд Х.Баттулгад долдойж байсныг нь Н.Энхбаяр ярьсан байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ч олон жилийн туршид сонгуульд оролцох эрхийг нь хаасан хүн Х.Баттулга гэдгийг Н.Энхбаяр өөрөө ярьдаг. Х.Баттулгыг намаа самарч, намынхаа нэр нөлөөтэй лидерүүдийг харлуулан гүтгэж ирсэнийг нь улстөрч Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж,  Ч.Сайханбилэг, Д.Сосорбарам, Д.Мөнх-Эрдэнэ нараас эхлээд олон улстөрчид ил хэлж ярьцгаах юм билээ.

Санаж байгаа бол Лу.Гантөмөрийг хэн “мүүнчин” болголоо. Х.Тэмүүжинг “Сарангэрэлддэг” хэн болгож байв. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хэн “Дэнзэнддэг” болгов. УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгийг “гадны тагнуул”, УИХ-ын агсан Г.Батхүүг “Тангаргийн буг” нэвтрүүлгээр хэн балбаж байлаа. Ингээд бодохоор АН-ын лидер гэгдсэн бүхий л улстөрчдийг олон нийтэд гүтгэн харлуулан гишгэчсний ард хэн байв? Х.Баттулгад Херо Б.Баатар тэргүүтэй гүтгэн харлуулах баг, троллчид ажилладаг гэх. Тэднийг нь олон нийт хэдийнэ мэддэг ч болчихож.

“АН-ын өнөөдрийн уналт Женкотой шууд холбоотой. Н.Алтанхуягийн Засгийн газрыг Женко хутгасаар байгаад унагачихаад дараа нь УИХ-ын сонгуульд намыг ялагдуулсан” хэмээн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ ярьсан нь бий. Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр намаасаа сонгуульд нэр дэвшүүлэх хууль бус заалтыг Ц.Туваан оруулж ирсэн талаар ч мөн тэрээр хэлсэн. Намынхаа лидерүүдийг сорчлон замаасаа зайлуулчихаад араас нь өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэсэн санаархал байсан  боловч энэ нь өнөөдөр бүтэшгүй зүйл болсон. Х.Баттулгын улс төрийн зам мөрийг хараад үзэхээр өрсөлдөгч гэж үзсэн болгонтойгоо ноцдог, хар пиараар харлуулдаг нь анзаарагдана.

Эцэст нь мэхт мэхэндээ гэгч болж намынх нь журмын нөхөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Х.Баттулгыг түгжилдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйд хүргэчихсэн явна. Нөгөө талаас АН-ын дарга С.Эрдэнэ ч хариугаа барихаар болж, намаасаа Х.Баттулгыг шахах болсон. Тэгээд ч нам дотор нь Х.Баттулгыг дэмжих нэр нөлөө бүхий лидер ч үлдсэнгүй дээ. Ийм л хүнд байдалд орсон нь өөрийнх нь хийсэн гэм нүглийнх нь хариу биз ээ.

С.ГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа