- Сэтгүүлч
- 2021/04/15
- 736
Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээвэр хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм.
Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-өөр нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.
Санал болгох
-
Нийслэл хотын замын халтиргаа, гулгаа ихсэж явган хүн явахад тун бэрх байдалтай байгаа билээ. Тэгвэл Имартын хамт олон Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн...
-
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наад...
Сэтгэгдэл