- Сэтгүүлч
- 2021/04/16
- 652
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гар...
-
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын х...


Сэтгэгдэл