Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 19-ний өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн  авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан.

Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв.  Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа