- Сэтгүүлч
- 2021/04/20
- 725
Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-2021.04.16/ нийт 131 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс орон нутаг дахь прокурорын газруудаас шүүхэд шилжүүлсэн хэрэг 80 байна. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 88 гомдол, 78 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 281 даалгавар бичгээр өгсөн байна.
Санал болгох
-
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 ...
-
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхө...


Сэтгэгдэл