- Сэтгүүлч
- 2021/04/21
- 1242
АН: Х.Баттулгыг намын үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ
М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд өнөөдөр тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хурлыг зарлан хуралдуулж байна. Тус хурлаар “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавигдах шаардлагын журам”-ыг батлах аж. Учир нь ирэх долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд уламжлах ёстой юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шалгаруулах журмыг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар ахалсан бөгөөд тус ажлын хэсэг нь “сонгон шалгаруулах журам”-ыг боловсруулахдаа, АН-ын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалахын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг гол баримт бичгүүдийг сууриа болгосон байна. Улмаар тус журмыг батлах болсон шалтгаанаа “Өмнө нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь тус намын үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Иймд тус нам анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага бүхий журмыг боловсрууллаа” хэмээн онцолсон байна.
Санал болгох
-
Зам, тээврийн яамны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Зам, тээврийн яам “Азийн ...
-
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаан...


Сэтгэгдэл