Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмж
Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зөвлөмжийг хүргэе.
- Цаг алдалгүй эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч эмчилгээ эхлэх;
- Халдвараас сэргийлэх, хяналтын дэглэм барих
- Өөрийгөө аль болох тусгаарлах;
- Эрүүл зөв хооллох;
- Сайн унтаж амрах;
- Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;
- Гэрийн салхивч, цонхыг нээж, агааржуулалтыг тогтмол хийх;
- Цусанд сахар ихсэх, багасах үед гардаг аюултай шинж тэмдгүүдийг мэддэг байх, илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид мэдээлэх;
- Биеийн байдлын талаар эрүүл мэндийн ажилтанд тогтмол мэдээлэх;
- Цусны сахар, артерийн даралт, биеийн халууныг тогтмол өөрөө хянаж тэмдэглэл хөтлөн мэдээлэх;
- Эмийн нөөцтэй байх;
Дараах шинж тэмдэг нэмэгдэн илэрвэл шинж тэмдгийг ажиглан тэмдэглэнэ:
• Амьсгалаа тогтмол тоолж, амьсгал дутагдлын эхний үед илрэх дараах шинж тэмдгүүдийг мэддэг байх. Үүнд:
- амьсгалын тоо ≥22 удаа/мин
- ердийн ачааллын үед амьсгаадах
- цээж давчдах
- бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй болох
• Цусны сахар бууруулах эмээ эмчийн зааврын дагуу таслахгүй уух;
• Бусад шинж тэмдгийн эмийг эмчийн зааврын дагуу хавсруулан уух;
• Цусанд сахар хэт ихсэх үед илрэх шинж тэмдэг:
- Ам цангах, их шээлгэх, ядарч сульдах зовиурууд хүчтэй илэрнэ.
Авах арга хэмжээ:
- Цусан дахь сахарыг ойр ойрхон үзэж эмчээс зөвлөгөө авна.
- Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн ууна.
• Цусанд сахар хэт багасах үед илрэх шинж тэмдэг:
- Хөлрөх, өлсөх мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, бие сулрах, толгой эргэх, гар хөл салганах, царай цонхийх, толгой өвдөх, уруул ам бадайрч чимчигнэх
• Авах арга хэмжээ:
- Жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.
- Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсооно.
- Шинж тэмдэг арилсны дараа хоол иднэ.
- Цусан дахь сахарын хэмжээг дахин шалгана.
- Шалтгааныг олж тогтооно.
Сэтгэгдэл