- Сэтгүүлч
- 2021/04/22
- 499
Ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болжээ
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгууллаа.
2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1,1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгосон.
2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23,7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн байна.
Үндэсний үйлдвэрлэгчид 22,7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58,7 хувийг, 0,9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47,4 хувийг тус тус эзэлж байна.
Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19,6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31,2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна.
Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл