- Сэтгүүлч
- 2021/04/23
- 596
Ц.Туваан, О.Цогтгэрэлийн АН-ын гэрээ хийсэн АНУ-ын лобби фирм Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ
Ц.Туваан, О.Цогтгэрэлийн АН буюу цаана нь Ерөнхийлөгч Х.Баттулга байдаг гэх Ардчилсан нам АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу сонгуулийн хугацаанд 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаан дээр ил болголоо.
АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг "Foreignlobby" веб сайтын мэдээлснээр “DCI Group” нь АН-тай сонгууль дуустал Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан гэнэ.
АН-тай гэрээ хийсэн АНУ-ын лобби фирм нь цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаан авч, ардчилсан эрх баригчдаа барьж, хорьж, иргэд рүүгээ дайрч, амь насыг нь бүрэлгэж буй Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлэх байдлаар олон улсын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
АНУ-ын “The Atlantic” болон “Newsweek” сэтгүүлүүдийн мэдээлснээр “DCI Group” нь 2003 оныг хүртэл найман сарын хугацаанд Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 348 мянган ам.долларын төлбөр авч байсан аж.
Ийм фирмтэй юуны учир Ерөнхийлөгчийн ард нь байгаа АН гэрээ хийв. Байсхийгээд хувьсгал, тэмцэлд уриалан дуудсан өнгө аястай мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан оруулах болсон бөгөөд Ерөнхийлөгч өөрөө ч МАН-ыг татан буулгая гэсэн мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб руу очсон нь юуны учир вэ.
М.Нарантуяа
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
Сэтгэгдэл