МАН-ыг татан буулгасан мэтээр нийгэмд ойлгуулж, мөргөлдөөнд залуусыг турхирч эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгнө хэмээсэн ч Улсын дээд шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, коронавирсний халдвар илэрсэн тул нийт шүүгчид шүүхийн байранд ирэх боломжгүй юм гэдгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт мэдэгдсэн билээ.
Гэтэл өнөөдрөөс МАН-ыг татан буулгах эцсийн хугацаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг биш захирамж гаргасан учраас МАН 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон. Зарлигийг УИХ хэлэлцэж болох ч захирамжийг хэлэлцдэггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн захирамж гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болдог гэх тархи угаалт хэдийнэ яваад эхэлжээ.
Цаашлаад Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу Улсын Дээд шүүхийн гурван хүний бүрэлдэхүүнтэй хэсэг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэж, МАН-ыг улсын бүртгэлээс хасна. Хэлэлцэж, саатуулах, татгалзах эрхгүй. Төрийн ажил тасралтгүй явна гэсний дагуу хойшлуулах ч эрхгүй. Тиймээс эцсийн хугацаа 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу өнөөдөр юм. Татан буугдсан намын хөрөнгийг ШШГЕГ хариуцан гүйцэтгэнэ” гэх мэдээллийг Төрийн тэргүүний ойрынхон зохион байгуулалттайгаар түгээж эхэллээ.
Нөгөөтэйгүүр, залуусыг өнгөрсөн баасан гарагаас эхлэн жагсаал цуглаанд уриалан, хүн бүрийн 100 мянган төгрөг амалж, залуус ч нэгнийгээ хөөрөгдөн Төв талбайд олноороо цугларсныг цагдаагийн байгууллага албадан тараасан билээ. Хэрэвзээ хатуу хөл хориог өнөөдрөөс тогтоогоогүй байсан бол улс төрийн зорилгодоо залуусыг ашиглан, эрх мэдлийн төлөө хэнийг ч золиослоход Төрийн тэргүүн бэлэн байна. 16.000 залуучууд групп чат-д нэгдсэн л гэнэ, тэд “Залуучууд нэгдэх хэрэгтэй байна”, “Залуучуудаа бөөндөө босъё” хэмээн цуст мөргөлдөөнд уриалан дуудаж байгаа нь нийгэмд айдас хүйдэс төрүүлж эхлээд байна. Тиймээс эцэг, эхчүүд энэ талаар хүүхдүүддээ анхааруулж, улс төрийн бохир тоглоомын золиос болохгүй байхыг сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй болов уу.
У.Тэргэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл