Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүх нам, эвсэл У.Хүрэлсүх рүү галаа чиглүүлнэ

Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь. Дээр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсны уур, хорслоос үүдэлтэй элдэв акц дайралтууд үргэлжилсээр байна. Эрх барьж буй МАН-ын хувьдэнэ сонгуульднамын дарга У.Хүрэлсүхийг сойх нь бараг л тодорхой болчихлоо. У.Хүрэлсүхийн хувьд эрх барьж байгаа, институцийн хэмжээний том нам ард нь байгаа. Хувь хүний хувьд ч харизмтай, хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өрсөлдөгч бүх намаас түүн рүү гал чиглэнэ.Мэдээж түүний хувьд эрх барьж байгаа намын тэргүүн учраас өрсөлдөгчид нь намынх нь сайн, муу бүхий л зүйлийг наах нь тодорхой. У.Хүрэлсүхийн талаар өөр танилцуулга, тодорхойлолт илүүц биз ээ. Хаа холын нэг суурингийн нохой нь ч андахгүй гэж хэлэхэд хол зөрөхгүй.

 

АН талцлын хэцүү үеэ давчихвал сонгуульдаа шуударна

Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ ил зарлачихлаа. Энэнтэй зэрэгцээд түүний талаар яриа өрнөж эхэллээ. Алдаа багатай, харьцангуй нэр цэвэр, талцал хагарал авчрахгүйгэж зарим нь хэлж байгаа бол нөгөө хэсэг нь бөөрөнхий, шийдвэр гаргах тал дээр тааруу гэсэн шүүмжлэл хэлж байна. АН-ын лидерийн нэг яалт ч үгүй мөн бөгөөд элдэв бохир хуйвалдаанаас харьцангуй хол байдаг хүн. Мөн АН-аас Н.Алтанхуягийг нэр дэвших тухай ярьж байна. “Шударга бусын хонгил” номоо саяхан хэвлэлтээс гаргасан тэрээр магадгүй боломж олдвол нэр дэвших сонирхолтой биз. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж, УИХ-д суусан учраас АН түүнийг дэвшүүлэх болов уу. 

Х.Тэмүүжин гишүүний хувьд боловсролтой хэсгийнхэнд таалагддаг. Сайн хуульч, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх хүн биш. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин хөдөөгийн сонгогчдод таалагдах болов уу гэдэг нь эргэлзээтэй талаар санал шүүмжүүд өрнөж байна. Өнгөрсөн сонгуулиар Х.Тэмүүжин хөдөө өрсөлдсөн. Тэрээр хууль зарчим яриад явсан бол морь мал, ах дүү ярьсан хүмүүс нь олон санал авчихсаныганхаарууштай. Улсын баатар Э.Бат-Үүлийг нэр дэвших талаар сүүлийн үед яриад эхэллээ. Ардчиллын анхдагч, ямар ч үед өөрийнхөө тэмцэн байж авчирсан ардчиллынхаа төлөө, хэнээс ч айхгүйгээ хэлсээр ирсэн. Хотыг удирдаж байхдаа шинийг санаачлагч байж, сайн ажилласан гэх зэргээр түүний тухайярьж байна. Хамгийн сүүлд тэрээр намаас нь гарч ирж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын “Эрх баригч намыг тараая” гэсэн үгийг сонсоод “яав ч ингэж болохгүй” гэж байр сууриа хатуу илэрхийлсэн. Ц.Оюунгэрэл нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэв. Мэдээж Дээд шүүх аль АН-ыг хүлээн зөвшөөрөх зэргээс хамаарч хэн нэр дэвших эрхээ олж авах нь АН-ын хувьд илүү тодорхой болно. Боломжийн л нэрс. Гэхдээ сонголтыг монголчууд л хийнэ шүү дээ. УИХ-д суудалтай дөрвөн нам /зарим нь эвсэл/ бий. МАН, АН, “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АН тамганы хэрүүлээ цэгцлээгүй, хоёр талцаж байгаа нь сонгуульдсөргөөр нөлөөлж болзошгүй. АН-ын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АН-ын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлнө.  

 

“Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд тэд бүх шатанд төлөөлөлтэй болно

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол “Зөв ХҮН Электорат эвсэл”. Тэд Ерөнхийлөгчөө захиалсан. Урьд өмнө болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн бухимдал сонголтгүйсонголт байсан. Дотоодын зодоон хор найруулгааргарч ирсэн хэн ч бай, тэр бүү хэл бүх нэр дэвшигчид нь иргэдэд таалагдахгүй байсан ч хэн нэгнийг нь сонгох сонголт бидэнд ирдэг байлаа. Сүүлийн сонгуулиар олон мянган сонгогч цагаан сонголт буюу хэнийг нь ч сонгохгүй гэх хувилбар гаргаж байсан. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн хувьд дэвшилтэт залуусаар багаа бүрдүүлсэн нь харагддаг. Тиймдээ ч дэвшилтэт санал санаачилга гаргадгийн нэг нь “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн иргэд рүүгээ хандсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар тус эвсэл нэр дэвшигчийнхээ хамтран ажиллах багийг чзарлах юм байна. Хэрэв олон нийтийн хүслийг харгалзсан энэ сонголт нь үнэхээр олонхын санал аваад “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийннэр дэвшигч ялвал бүх шатанд төлөөлөлтэй болж, жинхэнэ утгаараа Монголын улс төр дэх гуравдагч хүчин болно. Учир нь тус эвсэл одоогоор УИХ, Орон нутгийн сонгуульд оролцон өөрийн гэсэн төлөөллүүдтэй болоод байгаа. Олж авсан мэдээллээр бол ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр иргэдийн хүссэн Ерөнхийлөгчийн захиалгад тунаж, хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна.

Олон нийт тэр ч дэвшээсэй, энэ ч гараад ирээсэй, ийм ч Ерөнхийлөгчтэй болмоор байна гэж олон жил ярьсан. Дээрх тунаж үлдсэн таваас хэн нь дэвших бол. Аль нь ч байсан сонгогчдын хүсэн хүлээсэн хүн нэр дэвших нь гэж ойлгож болох талтай. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан “Уухай” хөдөлгөөний санаачлан Клабхаусд цувралаар явуулж буй ярилцлагын зочноор орохдоо “Одоогоор нэр дэвших шийдвэр гаргаагүй. Гэхдээ ХҮН-ийнхэнтэй ярилцана. Хувь хүнийхээ хувьд Ц.Оюунгэрэлийг дэмжиж байгаа” гэсэн. Ц.Оюунгэрэл нь нийгэмд ч, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн. “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Хамгийн гол нь тэрээр нэр дэвшээд яллаа гэхэд Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болно. Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигчдийн дунд нэр нь явж байгаа бөгөөд түүнд “Зөв ХҮН Электорат эвсэл”-ээс нэр дэвших боломж ч түүнд байна. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат мөн Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ. Мэдээж эвгүй өрсөлдөгч. Хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд нөлөөтэй, зөв үлгэр дуурайлал болсон хүн. Харин хөдөөгийн сонгогчид түүнийг тэр бүр мэддэг эсэх нь эргэлзээтэй. 

Б.Болдсайхан эмчийн нэрийг олон нийт оруулж ирсэн нь сайшаалтай юм. Нийгэмд эерэгийг түгээж байдаг, “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Айхавтар их улстөржөөд байдаггүй тэрээр одоогоор нэр дэвших талаар үг дуугараагүй л байна. Б.Нямтайшир хэмээх Монголын толгой бизнесийн нэрийг олон нийт бас санал болгожээ. Байнга олны анхааралд байдаг гэр бүлийн өрхийн тэргүүн, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Улс төрийн тавцанд ил тоглолт хийгээд байдаггүй ч хэлье гэснээ хэлчихдэг, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон манай улсад түүн шиг Ерөнхийлөгч байж болох л хувилбар. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн олон нийтийн захиалгын дагуу нэр дэвшихээр тунасан таван эрхмийг анзаарахад яалт ч үгүй нийгмийн зүтгэлтнүүдийг онцолсон нь харагдана. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сон­гуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. 


Босоо хэмээх С.Ганбаатар нэр дэвшихээр хаа сайгүй гүйж байна

Та бидний эвслээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь популист улстөрчдийн шилдэг төлөөлөгч, фэнгшүй хэмээх С.Ганбаатар. МАН, МАХН-ын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд байгаа бөгөөд хэрэв тэд нэг нам болчихвол С.Ганбаатар яах бол. Намаа дагах уу. Хэрэв тэр намаа дагавал Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө гурван л субьект өрсөлдөнө. Хэрэв МАХН-аасаа гарчихвал өөр намаас нэр дэвшихээр оролдлого хийх болов уу. Учир нь МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам гурав УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” болж оролцсон. Тиймээс МАХН-аа дагаж МАН-тай нэгдэх сонголтыг С.Ганбаатар хийхгүй бол түүнд бас сонголт үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИЗНН, МУНН хоёрын аль нэгийг сонгож гишүүнээр элсвэл “Та бидний эвсэл”-ийн суудал хадгалагдан үлдэнэ. С.Ганбаатар энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тиймээс аль аль намтай, одоо байгаа МАХН, нэгдэхээр ярьж буй МАН, боломж олгох ИЗНН, МУНН руу өөрт ашигтай хувилбараа хайн тавхайгаа эргэтэл гүйсээр л байна. Тэр байтугай ХҮН нам руу ч дайрч нэг үзлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэж саймширч нэг үзлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Гэхдээ бас нэр дэвших гэж байгаа мэт аяглаж,өөрт ашигтай санал хүлээж байж болох юм.Бас нэг хувилбар нь МАХН “Та бидний эвсэл”-ээс гараагүй байсан ч МАХН-аас гарч ИЗНН, МУНН-ын аль нэгэнд элсэж, дэвших эрх нь түүнд нээлттэй байгаа. С.Ганбаатар нэр дэвшлээ гэхэд басаж болохгүй эвгүй өрсөлдөгч шүү. 

Энэ удаагийн Ерөн­хийлөг­чийн сонгуулиар тулгат хийсэн биш сонголттой сонгууль болж мэдэх нь. Хүсэх юм улсдаа гай болохгүйхэн шиг хүн л ялаасай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа