- Сэтгүүлч
- 2021/04/27
- 572
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.
Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.
Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов.Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл