Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний АН-аас АНУ-ын лобби компанид их хэмжээний мөнгө төлж гадны хэвлэлд захиалгат мэдээлэл гаргуулдаг нь баримтаараа илрээд байгаа. Ерөнхийлөгчийн талаас Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын зурахдаа гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна. Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийнэ. Үүндээ 100 мянган доллар төлжээ.

Гадаадын хэвлэлд захиалгаар бичүүлдэг технологи хэнийх вэ? хэмээн өмнө нь нийтлэлчид бичиж байсан бол эзэн нь Ерөнхийлөгч гэдэг нь АНУ-ын лобби компанитай гэрээлсэн баримтаас бүр тодорхой харагдаж байна.

 

 

Монголын улс төрд зохиомол, худал мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тарааж, өөрсдийн троллуудаараа яллаж, нэр хүндийг нь унагаадаг дараа нь хууль шүүхийн байгууллагаар далайлгаж, дарж авдаг явдал дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн. Гадна дотнын шүүхээр шалгагдаж байна гэх мэдээлэл гаргуулж өөрсдийн зохиосон үлгэртээ итгүүлэхээр улайрдаг. Өрсөлдөгч нэгнээ намнах арга хэрэгсэл болгож нэр хүндийг нь гутаан харлуулахын тулд гадны хэвлэл дээр захиалгат гүтгэлгээ нийтлүүлээд түүнийгээ “Гадны хэвлэлд ингэж бичжээ” хэмээн Монголдоо тараадаг башир арга хэрэглэдэг болсон. Энэ нь сошиал орчинд ч одоог хүртэл үргэлжилж байна. Монгол Улсаа харлуулж дэлхийгээр нэг Монголынхоо нэр хүндийг гутааж, нэр бүхий улстөрчдийг зорилттойгоор илэрхий гүтгэлэг зохиол бичдэг хүн нь хэн бэ гэдгийг олон нийт одоо ч мэддэг болж дээ.

Б.САРУУЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа